Д.Трамп халдварын аюулыг зориудаар бууруулан мэдэгдэж байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
коронавирусний халдвар маш аюултай гэдгийг 2020 оны эхнээс мэдэж байсан боловч ард
иргэдээ сандаргахгүйн тулд зориудаар өвчний аюулыг бууруулан мэдэгдэж байсан
гэж Америкийн сэтгүүлч Боб Вудворд шинэ номдоо бичжээ.
Хятадад анх дэгдсэн
вирусний халдвар дэлхий даяар тархаж эхлэх үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөх
Роберт О’Брайен нэгдүгээр
сарын 28-нд Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Д.Трампад хандан, "таныг
ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших хугацаанд манай улсын үндэсний аюулгүй
байдалд учирсан хамгийн том аюул занал энэ байх болно” гэж хэлснийг “Rage” хэмээх номд тэмдэглэсэн байна.
Б.Вудворд
өнгөрсөн оны 12 дугаар сараас энэ оны долоодугаар сар хүртэл Д.Трампаас 18 удаа
ярилцлага авсан бөгөөд Ерөнхийлөгч АНУ-д халдварын улмаас нас барсан анхны
тохиолдол бүртгэгдэхээс өмнө уг вирусийг “аминд халтай” хэмээн дурдаж байжээ. Мөн
Д.Трамп гуравдугаар сард халдварын аюулыг зориудаар бууруулан
мэдэгдэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн ажээ.