Аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний таван төв ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн сургуулийн өмнөх
боловсролд хамрагдах насыг 3-5 настай болгосонтой холбоотойгоор хоёр настай
хүүхдийг хүүхэд харах үйлчилгээний төвд хамруулахаар Монгол Улсын Засгийн
газраас шийдвэрлэсэн. Тус төвийг Сүхбаатар аймагт энэ сарын 15-наас эхлэн ажиллуулахаар
бэлтгэл ажлыг хангаж байна. Аймгийн хэмжээнд нийт таван төв ажиллана.
Сүхбаатар аймгийн хэмжээнд хоёр настай 1500 гаруй хүүхэд бий. Үүнээс 500 гаруй нь Баруун-Урт суманд байна. Харин
ажиллах таван төвийн хоёр нь Баруун-Урт суманд, үлдсэн гурав нь Сүхбаатар,
Дарьганга, Түмэнцогт суманд ажиллах юм.
Хүүхэд харах үйлчилгээний төв ажиллуулахад тавьдаг шаардлагуудыг хангасан
хүүхдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн, ажиллах боловсон хүчин бага насны хүүхдийн асаргаа арчилгааг мэддэг
байх шаардлагатай. Одоогоор хүүхэд харах үйлчилгээний төвийг ажиллуулах
хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг авч байгаа учраас яг хэзээнээс
бүртгэл хийж, хүүхдээ авч эхлэх нь тодорхойгүй байна гэж аймгийн БСУГ-аас
мэдээллээ.