Оны эхний хагас жилийн байдлаар 600 гаруй хээлтүүлэгч хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-03 13:01:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хийсэн судалгаагаар сүүлийн 2-3 жилд хээлтүүлэгч малын онд оролт тааруу байгаа нь цаашид хээлтүүлэгч мал дутагдалтай болох эрсдэл их байгааг анхаарууллаа.

2019 онд 137 хээлтүүлэгч мал хорогдож байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 600 гаруй хээлтүүлэгч хорогдсон байна.

Жил бүрийн 10 дугаар сарын 20-доор хээлтүүлэгчийн нийлүүлэлтийн үе байдаг. Гэтэл малчид ердөө тухайн жилийнхээ хэрэгцээ шаардлагаар хээлтүүлэгч малаа сонгон авч тавьж байгаа нь хээлтүүлэгчийн тоо цөөрөх гол шалтгаан болж байна. Иймд малчид хээлтүүлэгч малаа сонгохдоо стандартад тохирсон цаашлаад алс ирээдүйгээ бодож хээлтүүлэгчээ сонгох шаардлагатай гэдгийг аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох хэллээ.

 

相关新闻