Ахмад эмэгтэйчүүд “Буянт гол”-ыг өглөө бүр цэвэрлэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн үед Ховд аймгийн төвөөс гурван км зайд орших “Буянт гол”-ыг хамгаалж, орчны хог хаягдлыг багасгаж буй иргэдийн эерэг хандлага, оролцоо нэмэгдэж байна.
Нэгэн жишээ
дурдахад “Сүүн
сэтгэл холбоо”-ны
гишүүд болох ахмад эмэгтэйчүүд Буянт гол дээр очиж, хөгжмийн аялгуунд өглөөний
дасгал тогтмол хийдэг аж.
Тэд өглөө бүр Буянт гол дагуу орчны хог хаягдлыг цэвэрлэдэг байна. Мөн иргэд гол дагуу амарч зугаалахдаа хог хаягдлаа авч явах, бусдын үлдээсэн хогийг цэвэрлэх тохиолдол нэмэгдсэн болохыг мэргэжилтнүүд хэлж байна.