Сумдын ЗДТГ үйл ажиллагаандаа цахим шилжилт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-21 14:39:04

Ховд/МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Ховд аймгийн 17 сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд цахим шилжилт хийхээр төлөвлөж байна. 

Тодруулбал, ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн 17 сумын ЗДТГ-т “Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэн ашиглах юм. 

Ийнхүү сумдад “Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн систем”-ийг нэвтрүүлснээр байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээллийн урсгалыг сайжруулах, хариуцлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх боломж бүрдэх аж. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-аас санаачлан энэ сарын 20, 21-ний өдөр сумдын архив, бичиг хэргийн эрхлэгч, эрхзүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, ур чадварыг нь дээшлүүлэв. Сургалтын үеэр оролцогчдод тус системийг хэрхэн ашиглах заавар, албан бичгийг цахим хэлбэрээр боловсруулж илгээхэд анхаарах зүйлсийн тухай мэдлэг олгосноороо давуу талтай аж. 


相关新闻