Мотоциклтой яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-20 14:00:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэн 33 настай, эрэгтэй Ө Хөх хөтөл багийнАлаг толгойгэдэг газарт хадлан хадаж байгаад энэ сарын 18-ны өдрийн 23:00 цагийн орчимд гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болжээ.

Энэ талаарх дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 19-ний өдрийн 14:20 цагт хүлээж авсан байнаДуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хадлан хадаж байсан талбайгаас зүүн хойд зүгт 10 км зайд Ховд голоос мотоциклыг нь олжээ. Үргэлжлүүлэн голын усаар 5 км-т завьтай урсаж, 3-5 метрийн гүнд долоон удаа шумбасан байна. Мөн Алаг толгойгоосХавцлын амгэдэг газар хүртэл голын эрэг дагуу 6 км-т явганаар эрэн хайсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоожээ.

Сураггүй болсон иргэний эрэн хайх ажлыг өнөөдөр 06:30 цагаас дахин эхлүүлээд байна.

相关新闻