8644 иргэнд тарваган тахлын эсрэг вакцин тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
хэмжээнд энэ зун эрсдэлтэй бүлгийн 11800 хүнийг тарваган тахлын
дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс 8644 иргэнд вакцин тарьжээ.
Үүнээс тарваган тахлын дэгдэлтийн үед
тэргүүлэх байгууллагын 316 эмч, мэргэжилтэн, ажилтан болон онцгой байдал,
цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны байгууллагын 592 алба хаагчийг
дархлаажуулжээ. Мөн нян судлалын лабораторид ажилладаг, голомтын тандалт
судалгаанд оролцдог 36, тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй бүс нутагт
оршин суудаг 370, эрсдэлтэй нутагт аялагч 279, голомтот нутагт түр хугацаагаар
ажиллаж, амьдардаг 312, оюутан сурагч 989, бусад 1439 хүн
дархлаажуулалтад хамарсан байна.
Одоо үлдэгдэл 890 тун вакцин байгаа бөгөөд
тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд харьяа эрүүл мэндийн
төв болон аймгийн Эрүүл мэндийн газрын
дархлаажуулалтын кабинетад хандах боломжтой ажээ.