Мал сүргийг шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил 22.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-12 17:08:25

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд  мал сүргийг шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалгын ажил эхлээд 22.5 хувьтай явагдаж байгаа гэж аймгийн Мал эмнэлэгийн газраас мэдээллээ.

Энэ жил 147 өрхийн  4604.1 мянган мал хамруулахаас 1039.9 мянган мал хамруулсан байна. Мөн аймгийн Засаг даргын А/119 тоот захирамжаар 02 дугаар сарын 20-ноос эхлэн малын сэг зэм устгал, хашаа хорооны халдваргүйтгэлийн ажлыг эхлүүлэн одоогийн байдлаар гүйцэтгэл 82,5 хувьтай явагдаж байгаа аж.

Ташрамд, өнгөрсөн жил 3,6 сая мал угаалгад хамруулсан бөгөөд мал  сүргийг жил бүр тогтмол угаалганд хамруулснаар мал давжаарах эрсдэлээс бүрэн сэргийлж, арьс шир, ноос, ноолуур, махны гарц чанар дээшилдэг нь судалгаагаар тогтоогдон баталгаажсан байна.Тиймээс мал сүргээ угааж хашаа хороогоо ариутгаснаар малын паразит өвчнийг устгах, мал сүрэг эрүүлжиж махан бүтээгдэхүүний чанар сайжрах, ноос ноолуурын гарц нэмэгдэх, арьс ширний гэмтэл согог багасч үйлдвэрлэлийн чанар хангасан түүхий эд гаргаж авах боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой. 

相关新闻