Чулуутын огтрогийн буган чулуун хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-11 16:01:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дарви сумын нутаг, Өмнөхайрхан уулын Чулуутын огтрог гэх газарт хэд хэдэн буган чулуун хөшөө бий.

Эдгээр хөшөөг саарал өнгийн боржин чулуугаар урласан юм. Ингэхдээ чичлүүр хутга, зэгзгэр хөл, урт хүзүүтэй морь, унжлага зүүлттэй ээмэг, навчин хэлбэр бүхий зэв, хос морьтой тэрэг зэргийг дүрсэлжээ.

Үүнээс тэрэгний зураг нь монголын хүрлийн үеийн хадны сийлмэл зурагт дүрсэлсэн тэрэгтэй адил гэж судлаачид тодорхойлсон байна. 



相关新闻