Малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган
/МОНЦАМЭ/ Булган аймагт малын
тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой
хөгжүүлэх чиглэл барьж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга
Ч.Амгалан ярилаа.
Энэ
хавар аймгийн хэмжээнд ХХААХҮЯ-ны төлөвлөгөөг 273,5 хувь биелүүлэн 2325 га
талбайд тэжээлийн ургамал тариалсан юм. Малын тэжээл тариалах хэмжээг жил бүр
нэмэгдүүлснээр сүүлийн хоёр жилд 2533-5618,5 тонн ургац хурааж авч, мал сүргээ
онд оруулах, тэжээл нөөцийг сайжруулахад зориулсан байна. Мөн бэлчээрийн даац
хэт их хэтэрсэн өнөөгийн нөхцөлд малын тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого
баримталж зарим аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлжээ. Дашинчилэн
сумын “Муку” ХХК-д хөнгөлөлттэй нөхцөлөөр бага оврын тэжээлийн үйлдвэр
байгуулахад дэмжлэг үзүүлснээр орон нутгийн хэмжээнд тэжээл үйлдвэрлэж байна. “Мерси
кор” олон улсын байгууллагаас
Хангал сумын “Амуун далай” ХХК-д тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан
авахад 20.0, Тэшиг сумын "Мөнх түрүү" ХХК-д малын тэжээл үйлдвэрлэх
цех барих, тэжээл тариалах чиглэлээр 60 гаруй сая төгрөгийн дэмжлэг олгосон байна.