Тарваган тахлын тандалт шинжилгээ хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗӨСТ-өөс Жаргалант сумын Байдрагийн цурав голомтын 27 мянган га талбайд тарваган тахлын тандалт шинжилгээг хийж гүйцэтгэжээ.
Тандалт шинжилгээгээр мэрэгчдийн зүйлийн бүрдэл, нягтшил, тархалт, голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжлийг тогтоох судалгааг хийж, 60 амьтан, 45 гулгидас, 82 гадны шимэгч зэрэгт тарваган тахлын үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийж байна.
Мөн үеэр Жаргалант сумын голомтот нутагт нутаглаж буй 13 өрхийн 100 шахам хүнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх яриа таниулга, сургалт сурталчилгаа хийж, санамж материал тараасан байна.