Алдарт уяач И.Золбоотын хүлгүүд өнгөнд давхилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Азарганы уралдааны Түрүү магнайд Монгол Улсын Алдарт уяат И.Золбоотын Ембүү хээр, Өлзийт сумын уяач Э.Батзоригийн хар азарга, айргийн тавд уяач Э.Батзоригийн саарал азарга, Бөмбөгөр сумын уяач С.Ганхүлэгийн Даншиг зээрд, аймгийн алдарт уяач н.Батдоржийн халтар азарга хурдалсан юм.
Хурдан шүдлэнгийн уралдаанд Төв аймгийн Угтаал сумын уяач Г.Шинэбаярын Зээрд үрээ түрүүлж, Богд сумын уяач н.Мөнх-Өлзийгийн хар үрээ, Бууцагаан сумын уяач н.Батдоржийн халтар үрээ, Монгол Улсын Алдарт уяач И.Золбоотын зээрд үрээ, Баянговь сумын уяач н.Баярсайханы хээр үрээнүүд тус тус өнгөлжээ.
Хурдан дааганд Төв аймгийн Угтаал сумын уяач Г.Шинэбаярын сартай хамар цагаан даага түрүүлж, Богд сумын уяач С.Мөнх-Өлзийгийн зээрд халзан, Бууцагаан сумын аймгийн алдарт уяач Ч.Амарсанаагийн бор, Баян-Овоо сумын уяач Д.Мөнхжаргал, Мөн сумын Ж.Пүрэвсүрэнгийн дааганууд айрагдсан байна.
Их насанд Монгол Улсын алдарт уяач И.Золбоотын Зээрд морь түрүүлсэн бол удаалж уяач Б.Золбоогийн Хонгор халзан, Л.Эрдэнэбатын Халиун алаг, н.Сумьяагийн Буурал, н.Батхолбоогийн Хар морьд хурдалж айргийн тавд багтсан.
Хурдан Соёолонгийн уралдаанд Монгол Улсын алдарт уяач И.Золбоотын Хүрэн халзан түрүүллээ. Айргийн тавд Д.Даваасүрэнгийн Зээрд үрээ, С.Гантөмөрийн Зээрд, А.Анхбаярын Алаг, А.Анхбаярын Зээрд халзан үрээнүүд хурдалсан бол Хязаалангийн уралдаанд Б.Түвшинжаргалын бор морь түрүүлж, Д.Баярсайханы Хар, С.Хүрэлсүхийн Ягаан халзан, Д.Чүлтэмийн Цоохор, Б.Түвшинжаргалын Саарал морьд тус тус хурдалжээ.


