ХАА-н салбарт мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд ХАА-н мэргэжилтэй боловсон
хүчин дутмал байдаг. Үүн дундаа агрономич, мал зүйч, ХАА-н механикч гэсэн
мэргэжилтний хэрэгцээ хамгийн их байгааг аймгийн ХААГ-аас мэдээлж байна.
Тиймээс аймаг орон
нутагт шаардлагатай байгаа хөдөө аж ахуйн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх,
давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр Сүхбаатар аймгийн ЗДТГ, ХААИС-тай хамтран
ажиллах санамж бичгийг өнгөрсөн зургаадугаар сард байгуулжээ.
Сумдаас авсан судалгаа, орон нутагт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийнхээ нөөцөд дүгнэлт хийгээд үзэхээр үнэхээр ХАА-н салбарт мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байна. Тиймээс бид үүндээ дүгнэлт хийж ХААИС болон Дорнод аймгийн Политехникийн коллежтэй хамтран ажиллаж зохих мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Гэсэн ч шаардлагатай нарийн мэргэжилтэй боловсон хүчин үнэхээр дутмаг байгаа. Жишээ нь бүхэл бүтэн аймгийн хэмжээнд ердөө ганцхан агрономич ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 13 сумын ХАА-н тасагт агрономич мэргэжилтэн ганц ч хүн байхгүй гэсэн үг. Аймгийн хэмжээнд газар тариаланг нэмэгдүүлье гэвэл яалт ч үгүй энэ мэргэжлийн хүмүүс шаардлагатай.
Энэ чиглэлээр ажиллах хүмүүсийг эчнээгээр сургах боломж байгаа ч
үнэндээ сонирхож байгаа хүн алга. Үүнийг бид энэ мэргэжлийн талаарх иргэдийн
мэдлэг, ойлголт хомс байгаатай холбон үзэж байгаа. Салбарын хүний нөөцийг
бэхжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах бодлогын хүрээнд энэ оноос
аймгийн ЗДТГ, ХААИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр ХААИС-д суралцах хүсэл сонирхорлтой
хүүхдүүдийг тодорхой дэмжлэгтэйгээр суралцуулах юм. Цаашлаад сургуулиа төгсөөд аймаг орон нутагтаа ажиллах нөхцөл
боломжоор бид хангана гэж аймгийн ХААГ-ын дарга Э.Өлзийтогтох хэллээ.