"Хөгжлийн бодлого, төлөвлөлт" сэдэвт сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-09 12:44:42

Төв / МОНЦАМЭ/. Төв аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон нийгмийн бодлогын хэлтсийн нийт албан хаагчид, Хяналт шинжилгээ,үнэлгээ дотоод аудитын хэлтэс/ХШҮДАХ/,  ТЗУХ-ийн холбогдох албан хаагчид “Хөгжлийн бодлого, төлөвлөлт” сэдэвт сургалтад хамрагдлаа

Тодруулбал үндэсний хөгжлийн газрын захиалгаар мерит төсөл нь  нийт 6 модуль, 29 хичээл бүхий цахим сургалт боловсруулсан байна.

Уг цахим сургалтын мөрөөр хэлэлцүүлэг, уулзалтыг аймгийн ЗДТГ-тай хамтран энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Зуунмод хотноо Улсын онцгой комиссын шийдвэрийг баримталж зохион байгууллаа. “Цаг үеэ олсон, технологийн дэвшил ашигласан, дахин дахин сонсох боломжтой, маш үр дүнтэй сургалт болсон” гэдгийг оролцогчид онцгойлон дурдав. Сургалтын хөтөлбөрийг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Х.Цэвэлмаа, Удирдлагын академийн ахлах багш Ё.Батсүх нар боловсруулжээ.

相关新闻