Чадварлаг гагнуурчин бэлтгэх боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гагнуурын дадлагын байртай боллоо. Ингэснээр суралцагчдад цахилгаан гагнуур, хийн гагнуур, хагас автомат гэхчлэн гагнуурын олон төрлийг эзэмших дадал олгож, чадварлаг гануурчин бэлтгэх боломж бүрдлээ.
Тус сургуулийн багш, суралцагчид хоёр сарын хугацаанд “саваа зэхэж”, Хөдөлмөрийн Яамны санхүүжилтээр 68,7 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.
Захирал Т.Гантулга, Манай сургууль гагнуурын дадлагын байртай болсноор онол, дадлагыг хослуулах орчин бүрдэх, үйлдвэрлэлийн сургалтын зардлыг үр ашигтай зарцуулах, багш, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах гэхчлэн олон талын ач холбогдолтой юм гэж ярив.
Дадлагын байрны засвар тохижилтын ажилд сургуулиас 5,5 сая төгрөгийг зарцуулжээ.
Б.Туяа