Булган аймаг төмс, хүнсний ногооны тариалалтын төлөвлөгөөг давуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ жилийн хаврын тариалалтын урьдчилсан дүнгээр төмс, хүнсний ногоо тариалах төлөвлөгөөг 103,5-119,8 хувь биелүүлжээ.
Аймгийн хэмжээгээр төмс
422,7, хүнсний ногоо 135,5 га талбайд тариалсан байна. Хутаг-Өндөр, Сэлэнгэ
суманд 56,6-198,2 га талбайд төмсний үр суулгасан нь аймгийн нийт төмс тарьсан
талбайн 60,2 хувийг эзэлж байна. Хүнсний ногоог Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Булган
суманд түлхүү тариалсан бөгөөд аймгийн дүнгээр өмнөх оныхоос 3,0 га талбайгаар
илүү тариалаад байгаа мэдээ байна.
Төмс
тариалалтын хувьд сүүлийн гурван жилийн дундаж хэмжээнээс 62,7 га-гаар буюу 15,0
хувиар илүү тариалж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх болжээ. Сэлэнгэ,
Хутаг-Өндөр сумын ногоочид зэргэлдээ Орхон, Хөвсгөл аймгийн зах зээлд
бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм.