“Наша песня” уралдаанд Ховд аймгаас оролцогчид дэд байр эзэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, UBS телевиз хамтран “Наша песня” орос дууны уралдааныг өнгөрсөн сард цахим хэлбэрээр зохион байгуулсан.
1941-1945
оны эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан уг тэмцээнд
аймаг бүрээс гоцлол дуучин
болон найрал дууны хамтлагууд дайны сэдэвт дуугаар оролцсон аж.
Энэхүү тэмцээнд Ховд аймгийг төлөөлөн оролцсон
иргэн Р.Дариймаа,
Ч.Ваша нар дэд байрт
шалгарчээ. Тэдний
шагналыг өнөөдөр буюу зургаадугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан гардуулан өгсөн гэж Ховд
аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

