Камержуулалт болзолт уралдааны шилдгүүд тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Тайван амгалан Ховдчууд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Камержуулалт” болзолт уралдааны шилдгүүд тодорлоо.
Ховд
аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын
Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран “Камержуулалт” болзолт
уралдааныг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын
01-ний өдрийг хүртэл 4 сар гаруй хугацаанд зохион байгуулсан юм.
Улмаар
болзолт уралдааны нэгдсэн дүнг гаргаж, шилдэг оролцогчдод шагнал гардуулах үйл
ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү
уралдаанд “Шилдэг
сум”-аар Алтай, “Шилдэг
байгууллага”-аар Давшилт мөрөн хоршоо шалгарсан байна. Мөн хариуцсан нутаг дэвсгэрт үйл
ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагыг амжилттай оролцуулсан
Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг \НХЖХТ\-ийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч
П.Элбэгдорж “Шилдэг
алба хаагч”-аар шалгарчээ.
Тэдний шагналыг Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Б.Сандагсүрэн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн нар гардуулан өгсөн юм.
Болзолт уралдааны хүрээнд 275 теле камерыг шинээр
суурилуулжээ
Иргэдийн
аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг,
зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд теле камерын ач тус нэлээд буй. Тиймээс Ховд аймгийн хэмжээнд теле
камерыг албан байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулах ажлыг үе
шаттай зохион байгуулж иржээ.
Үүний
нэг жишээ бол “Камержуулалт” болзолт уралдаан юм.
Тус
болзолт уралдааны хүрээнд Ховд аймгийн 8 сум болон 19 албан байгууллага, аж ахуй
нэгж 173.800.000 төгрөгийн өртөг бүхий нийт 275
теле камерыг шинээр суурилуулсан байна.
Ийнхүү
камержуулснаар гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд ахиц
дэвшил гарч байна гэж
албаныхан онцоллоо.
Мөн цаашид орон нутгийн иргэдийг эрсдэлээс хамгаалах, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлд анхаарна. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, гэр хорооллын бүсэд теле камер суурилуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөсөн гэж албаны эх сурвалж хэлэв.


