Д.Жавзан хүнсний дэлгүүртээ кофе, жимсний шүүсээр үйлчилдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд аймгийн Цэцэг сумын тухайд 20 гаруй хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл иргэн Д.Жавзан бизнесээ өргөжүүлэх, хэрэглэгчдийг татах зорилгоор сум орон нутагтаа анх удаа дэлгүүрийнхээ нэг хэсэгт халуун кофе, жимсний шүүсээр үйлчлэх цэг бий болгожээ.
Энэ нь сум орон нутагт нэвтрүүлсэн цорын ганц шинэлэг үйлчилгээ болсон. Хөдөө орон нутгийн иргэд, тэр дундаа малчид сумын төвд ирэхдээ тус хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх, хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ худалдан авахын зэрэгцээ кофе, жимсний шүүс ууж, халуун дотно яриа өрнүүлэх дуртай байдаг гэж иргэн Д.Жавзан онцлон хэллээ.
Тэрбээр иргэдэд кофе, жимсний
шүүсийг 700 төгрөгөөр худалддаг гэнэ. Цаашид дэлгүүрийн дотоод орчны тохижилтыг сайжруулах, илүү тав тухтай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна гэж иргэн Д.Жавзан мэдээллээ.