Оюутнууд цэргийн албанд ихээр мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-02 22:08:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгаас энэ хаврын ээлжит цэрэг татлагад тэнцсэн эрсийг чимээгүйхэн цэргийн албанд мордууллаа.

            Цэрэг татлагын комиссын байрнаас шууд цэргийн албанд үдэж, эцэг эхчүүд сүүгээ өргөв. “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэрэг татлага болсон учраас бүх нийтийг хамарсан цугларалт зохион байгуулаагүй юм.

            - Энэ жилийн хаврын цэрэг татлагын нэг онцлог нь оюутнууд цэргийн албаа биеэр хаахаар их мордож байна. Манай аймгаас цэргийн албанд тэнцсэн эрс Хилийн болон Зэвсэгт хүчний анги салбарт алба хаана гэж аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзояа ярилаа.

            - Дэлхийн олон улсад аюулт тахал гарч хичээл, сургалтын үйл ажиллагаа доголдож байгаа нөхцөлд иргэний үндсэн үүргээ биелүүлж цэргийн албаа хаах нь оюутан миний хувьд хамгийн зөв шийдвэр гэж Хишиг-Өндөр сумаас цэргийн албанд мордсон Ж.Эрдэнэбаяр хэллээ.

            Цэргийн албанд тэнцсэн эрсээ Цогт хун тайжийн талбайгаас үдэж байсан уламжлал дэлхийд тархсан “Covid-19” халдварын улмаас энэ удаа тасарлаа.

相关新闻