16 давхар цамхагийг хувийн хөрөнгө оруулалтаар барьж дуусгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2015 онд барилгын ажил нь эхэлсэн ч тодорхой
шалтгаануудын улмаас хоёр гаруй жилийн хугацаанд зогсоод байсан City tower буюу 16 давхар цамхагийн барилгын ажил эхэллээ. "Ди Жи
прэндс" компанийн 100 хувийн хөрөнгөөр барьж буй уг бүтээн байгуулалтыг ирэх
наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Одоогоор гадна фасадны
ажил үргэлжилж байна. Цонх болон гадна хаалганууд захиалгаас гарчээ. Фасадны ажлаа
бүрэн дуусгаад дотоод засал руугаа орно гэж талбайн инженер Б.Уугандалай ярилаа.
Тус барилга дээр 50
орчим хүн ажиллаж байгаагийн 10 гаруй ажилтан нь орон нутгийн иргэд байгаа юм. Учир
нь гүйцэтгэгч компанийн зүгээс барилгын туслах ажилд зөвхөн орон нутгийн
иргэдийг авч ажиллуулж байгаа аж.
Анхнаасаа хувийн
хөрөнгө оруулалтаар эхэлсэн уг бүтээн байгуулалтын ажил одоо ч хувийн компанийн
100 хувийн хөрөнгөөр хийж байгаа. Өөрөөр хэлбэл үүнд төр засгийн зүгээс ямар
нэг хөрөнгө зарцуулаагүй юм.