Сүхбаатар аймагт 559 сурагч ЭЕШ өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-28 15:47:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2020 оны хичээлийн жилд Сүхбаатар аймгийн хэмжээнд 600 орчим хүүхэд 12 дугаар ангийг төгсөж байна. Харин 559 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол 70 орчим сурагч өөрийн хүсэлтээр татгалзжээ.

Нийт  бүртгүүлсэн сурагчдын 50-аас илүү хувь нь математик, монгол хэл, нийгмийн тухай мэдлэг, англи хэлний хичээлээр шалгалт өгөх бол Монгол Улсын түүх, газарзүй, орос хэлний хичээлээр хамгийн бага буюу 6-9 хүүхэд шалгуулна.

Мөн өмнөх оны төгсөгчдөөс элсэлтийн шалгалт өгөхөөр 39 хүүхэд нэмэлтээр бүртгүүлжээ. 

相关新闻