Аймгийн Онцгой комисст 58 сая төгрөгийн хандив цуглажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Онцгой комисст Ковид-19 халдвараас
урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад зориулан иргэд, аж ахуйн нэгж,
байгууллагуудаас 58,4 сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив цуглажээ.
Мөн 26 сая орчим төгрөгийн үнэ бүхий эд
материалын тусламж ирсэн байна.
Хандивын дансанд орсон мөнгөнөөс 44,9
сая төгрөгийг аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр урьдчилан
сэргийлэх, нөөц бүрдүүлэх зэрэг ажилд зарцуулсан гэдгийг албаны эх сурвалж
хэллээ.
Ковид-19 халдвараас
урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд
хандив өргөх хүсэлтэй иргэд, албан байгууллагууд тусламжаа аймгийн Онцгой
байдлын газрын Төрийн сан дахь 100020031401 тоот дансанд шилжүүлэх боломжтой
ажээ.