Фитнес клуб, усан бассейны үйл ажиллагааг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн
Засаг даргын захирамжаар усан бассейн чийрэгжүүлэлтийн төв болон фитнес клубын
үйл ажиллагааг 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлүүллээ.
Ингэхдээ тусгай горимоор ажиллах бөгөөд ариутгал
халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн зохион
байгуулах шаардлагатайг анхааруулжээ.
Тус аймагт тогтмол үйл ажиллагаа явуулдаг нэг фитнес клуб бий. Тогтмол 60 орчим хүн хичээллэдэг. Гэвч сургууль, цэцэрлэгийн үйл
ажиллагаа зогссон, зарим төрийн байгууллагууд богиносгосон цагаар ажиллаж
байгаа, оюутнууд ирсэн зэрэгтэй холбоотойгоор фитнесээр хичээллэх хүмүүсийн тоо
огцом нэмэгдэх хандлагатай байгаа тул клубын зүгээс тусгай зөвлөмжийг
боловсруулж, мөрдүүлэн ажиллаж байна. Нэг дор таваас дээшгүй хүн хичээллэх, нэг
хүн хоёр цагт багтаан бэлтгэлийг заавал дуусгах, хувийн ариун цэврийг маш сайн
хангах зэргийг зөвлөж байгаа аж.