“Мерси Кор Монгол” олон улсын байгууллага дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-23 12:15:24

Булган /МОНЦАМЭ/ АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар “Мерси Кор Монгол” олон улсын байгууллагаас Булган аймгийн Онцгой байдлын газар, мал эмнэлгийн газарт дэмжлэг үзүүллээ.

-Дэлхий даяар нүүрлээд байгаа “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариуцлагатай үйл ажиллагааг орон нутагт газар дээр нь хариуцан зохион байгуулж, арга хэмжээ авч ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг үзүүлж байна. Нийтдээ 6,4 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл олгосон гэж “Мерси Кор Монгол” олон улсын байгууллагыг зохицуулагч М.Гэрэлмаа ярилаа.

Тус байгууллагаас аймгийн Онцгой байдлын газарт амны хаалт 1000, хамгаалалтын хувцас 30, нүдний шил 100, зайнаас халуун хэмжих хэрэгсэл 10, ариутгалын бодис шүршигч 3, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх хэвлэмэл материал зөвлөмж 680 ширхэг, бээлий хоёр хайрцаг зэргийг багтаасан 5,0 орчим сая төгрөгийн үнэ бүхий хамгаалах хэрэгслийн багцыг өгсөн байна. Мөн мал эмнэлгийн газарт мал амьтны сэг зэм нь өвчин тарах үндэс болдог тул тэдгээрийг устгах, орчны цэвэрлэгээ ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг болгож 1,390,0 мянган төгрөгийн шатахууны талон, ариутгалын бодис шүршигч хоёрыг хүлээлгэн өглөө. 

相关新闻