Малчдын ноолуурын мөнгийг 3-7 хоногийн дараа дансаар нь олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн малчдын ноолуурыг худалдан авах ажил өнөөдөр
Эрдэнэцагаан, Онгон суманд эхэллээ. Эрдэнэцагаан суманд хоёр, Онгон суманд
нэг ААНБ ноолуурыг авч байна. Харин ноолуураа тушаасан иргэдийн мөнгийг шууд
олгохгүй байгаа бөгөөд гэрээ байгуулсны үндсэн дээр 3-7 хоногийн дараа дансаар
нь олгох юм байна.
Ноолуураа өгөх гэсэн иргэд урт дараалал үүсгэсэн хэвээр байна. Удаан хүлээсний эцэст хүссэн үнээрээ ноолуураа худалдах боломж олдсон ч шууд гар дээр нь бэлэн мөнгө ирэхгүй байгаад иргэд бухимдалтай байгаа юм. Учир нь ямаагаа самнуулсан хөлсөө өгөхөөс эхлээд мөнгөний хэрэгцээ маш их байна гэдгийг тэд хэлж байв.
Дээрх ААНБ-ууд
ноолуурын чанар, ангилан ялгалт зэргийг нялталж авч бйагаагаас гадна цагаан
ноолуурыг 105 мянга, харыг нь 100 мянган төгрөгөөр үнэлж байгаа аж.