Архи, согтууруулах ундаа тээвэрлэж явсан хүмүүсийг торгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-21 11:29:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт суманд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг ирэх сарын 01 хүртэл хориглосон. Саяхан тус суманд архи, шар айраг их хэмжээгээр тээвэрлэж явсан иргэдийн ачааг хураан авч 50.0 мянган төгрөгөөр торгожээ.  Тухайн иргэд 4 шил архи, хоёр литрийн 78 сав шар айраг авч явсан байна.

Хөдөөгийнхөн ямаагаа самнаж орлого олдог чухал цагаар өрхийн төсвөө зөв зүйлд нь зориулж, айл өрх бүрийг амар тайван байлгах зорилгоор архи, согтууруулах ундаа хориглосон шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд хатуу чанга арга хэмжээ авч байгаа талаар тус сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

相关新闻