Аймгийн төвийн усан сангийн ихэнх нь ухаалаг төхөөрөмжтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Булган мээж” ОНӨХХК-ийн энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталлаа.
Шугам сүлжээг угаах, ухаалаг худаг,
усан сангийн төхөөрөмж суурилуулах зэрэгт 88,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт
хийх юм. Энэ онд дөрвөн усан санд шинэ төхөөрөмж суурилуулснаар Булган сумын
иргэдэд үйлчилдэг 16 худгийн тал хувь ухаалаг үйлчилгээтэй болж иргэд дуртай
цагтаа цэвэр ус авах боломжтой болох юм байна.
- Хөрөнгө оруулалтын үр дүнд үйлчилгээний нөхцөл сайжирч хүний
хүчин зүйлийн нөлөө багасч, зарим хүмүүсийн ажлын байр цомхтголд орж байгаа. Ажлын
байрнаас чөлөөлөгдсөн хүмүүсийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж
байгаа цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд мэргэшүүлэн шилжүүлнэ гэж “Булган
мээж” ОНӨХХК-ийн захирал Д.Очирбат ярилаа.