Ус ашигласны төлбөрийн орлого буурахааргүй байна гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-20 09:21:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Татварын хэлтэс холбогдох байгууллагатай хамтран “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ус ашиглалт, ус ашигласны төлбөрийн орлогын байдалтай танилцсан байна.

Энэ он гарсаар цаг агаар хүйтэн байж, баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн нуурын усны түвшин буурснаас саарал усны хэрэглээ багасан, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хангах зорилгоор цэвэр ус ашиглаж байгаагаас харахад энэ оны ус ашиглалт төлөвлөсөн хэмжээнээс буурахгүй, төсвийн орлого хэвийн байх төлөвтэй байна гэж аймгийн Татварын хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн танилцууллаа.

Тус аймаг өнгөрсөн онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ус ашигласны төлбөрийн орлогыг 15,5 сая төгрөгөөр тооцож төсөв баталсан ч тухайн орлого 3,1 тэрбум төгрөгөөр тасарсан юм. Өнгөрсөн онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ онцгой дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор хэмнэлтийн горимд шилжсэний дээр эргэлтийн усыг түлхүү ашиглах болсноор цэвэр усны хэрэглээ багасч ус ашигласны төлбөрийг бууруулсан байна. Мөн цаг агаар харьцангуй дулаан байснаас үйлдвэрийн хаягдал усны нуурын түвшин хэвийн байж үйлдвэрлэлд саарал усаа эргүүлж ашигласан зэрэг шалтгаанаар усны ашигласны төлбөр бага байсан нь Булган аймгийн төсвийн орлогод нөлөөлсөн аж.

相关新闻