Хангал суманд төлийн хорогдолгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн
хэмжээгээр 744,8 мянган мал төллөж, гарсан төлийн 93,5 хувь буюу 696,3 мянган
төл бойжиж байна. Нийт төллөх хээлтэгч малын 44,0 хувь төллөжээ. Аймгийн
хэмжээгээр ботгоны хорогдолгүй байгаагийн дээр Хангал суманд нэг ч төлийн
хорогдол гаргаагүй төлөө бүрэн бойжуулж байна.
Дашинчилэн,
Бүрэгхангай, Гурванбулаг суманд төллөх малын 67,1-85,2 хувь төллөж, гарсан
төлийн 97,6-99,6 хувь буюу 90,8-100,4 мянган төл бойжуулж байна гэж аймгийн
Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ.