Малын хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-15 18:10:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цагдаагийн хэсгээс малын хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг малчдад анхааруулсан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус сумын хил залгаа Бүрэгхангай сумын 1-р багт иргэдийн дөрвөн тооны эр үхрийг хулгайлан, нядалсан хэрэг гарчээ.

Энэ оны эхний улиралд аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 30 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,2 хувиар буурсан ч малын хулгайн гэмт хэрэг ихсэх төлөвтэй байх тул малчдыг мал сүргээ байнгын хариулгатай байлгаж хулгайн гэмт халдлагаас хамгаалахыг Цагдаагийн байгууллага сэрэмжлүүлжээ.

相关新闻