Халимагт коронавирусний халдвар авсан анхны өвчтөн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-15 10:06:35

МОСКВА. /rbc/. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсад коронавирусний халдвар авсан анхны өвчтөн нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Юрий Кикенов мэдэгджээ.


Өвчтөн настай хүн байсан бөгөөд хүнд хэлбэрийн хавсарсан өвчинтэй байсны улмаас биеийн байдал нь хүндэрч нас баржээ. Юрий Кикеновын мэдэгдсэнээр, ОХУ-ын Халимаг улсад одоогоор коронавирусний халдварын нийт 59 тохиолдол илрээд байгаа аж. 


Дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар тус улсад 32 хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь Москва хотын холбооны лабораторийн шинжилгээгээр батлагдсан тухай өмнө нь мэдээлсэн байна. Эдгээр өвчтөнөөс 9 хүн эдгэрсэн бол 5 өвчтөний биеийн байдал хүнд байна.  

相关新闻