Цаг агаарт зориудаар нөлөөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-14 10:37:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн “Булган бороо 1” экспедиц энэ сарын

13-нд Хутаг-Өндөр сумын Тээл багийн Хагийн нуур гэх газарт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажил хийжээ.

Үүний үр дүнд Хутаг-Өндөр сумын нутгаар 4,0, баруун хойд талын сумын нутгаар 1,0-4,0, аймгийн төв орчмоор 0.8 мм хур тунадас буюу нойтон цас орлоо гэж Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Тус аймагт 2008 оноос үүлэнд зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх “Булган бороо” экспедицийг байгуулан жил бүр аймгийн төсөвт хөрөнгө тусган санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөрсний чийг нэмэгдүүлж, ургамлын ургалтын явц, зуншлагыг сайжруулах ажлыг хийж байгаа юм.

相关新闻