"Хөвсгөл Алтан дуулга", “УИД”-ийн ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-04-06 19:33:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 4 дүгээр сарын 6-нд I, II, III ангиллын 23 ХК-ийн 24.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 214.633 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна.

Энэ өдөр "Хөвсгөл алтан дуулга" (ADU+12.07%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+8.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Таван толгой" (TTL-9.33%) болон "УБ-БҮК" ХК (BUK-6.67%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.28 хувиар буурч 16864.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.461.211.312.317 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻