Цагаан будаанаас бусад хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар цагаан
будаанаас бусад хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хэвийн
байна гэж мэдээллээ. Тус газар долоо хоногт хоёр удаа хүнсний нөөц, үнийн
мэдээллийг сумаас авч нэгтгэн аймгийн Онцгой комисст мэдээлдэг бөгөөд өнөөдрийн
байдлаар хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг тооцоход гурил 15, бүх төрлийн
будаа 7, элсэн чихэр 11, мах, махан бутээгдэхүүн 15, төмс 233 хоногийн нөөцтэй
байгаа аж. Харин гурилан бүтээгдэхүүн 1.3, хүнсний ногоо 1.4, хоногийн нөөцтэй гэсэн
судалгаа байна.
Энэ сарын эхээр хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийхэд
цагаан будааны үнэ нэмэгдэж ирсэн, бусад барааны үнэ хэвийн байгаа талаар бүх
сум мэдээлжээ.
Харин аймгийн төвийн “Анар” худалдааны төв борлуулж
байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний үнээ өөрчлөөгүй бөгөөд нэг кг будааг 2500
төгрөгөөр борлуулж байна гэж мэдэгдлээ.