Ахуйн хүрээний архидалт ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-03-18 17:00:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг энэ он гарсаар гурав гарч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 33,3 хувиар өсч, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өсөх хандлагатай байна гэж цагдаагийн байгууллага мэдээллээ.

          - Аймгийн хэмжээнд нийт 97 гэмт хэрэг бүртгэгдсэний 21,6 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна. Энэ төрлийн гэмт хэргийн бараг тал хувь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байна. Үр хүүхэддээ мэс хүргэсэн, нөхөр нь эхнэрээ зодсон гэх гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл орой бүр ирэх боллоо гэж аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнхзул ярилаа.

          Тус аймагт энэ он гарсаар Зөрчлийн тухай хууль зөрчиж шүүхийн шийдвэрээр баривчлагдсан 56 иргэдийн 87,5 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан аж.

相关新闻