"Жуулчин Дюти Фрий", "Ариг Гал"-ын ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-16 19:21:26

Улаанбааатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 16-нд I, II, III ангиллын 29 ХК-ийн 31.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 97.119 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Энэ өдөр "Жуулчин Дюти Фрий" (SUL+9.29%) болон "Ариг Гал" ХК (EER+6.67%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Цагаантолгой" (TSA-4.62%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-2.46%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв.

"TOP 20" индекс 0.54 хувиар буурч 18504.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.726.279.671.540.6 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻