Эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйн төлөө цуглаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-09-23 17:21:56

Монголын эмэгтэйчүүдийн сан, “Эмнести интернэшнл” иргэний нийгмийн байгууллага хамтран “Замыг гэрэлтүүл аction 2015”  цуглааныг маргааш орой Чингисийн талбайд зохион байгуулна.

 Хүн бүрт эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйг Засгийн газраас хангаж өгөхийг нэгэн дуу хоолойгоор шаардана гэдгийг Монголын эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх Н.Чинчулуун хэллээ.

 “Эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйн төлөө” уриан дор явагдах тус тайван цуглаанаар ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардах аж.

Ж.Болор

相关新闻
注释