"Гутал", "Сүү" ХК-ийн ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-12 17:59:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 12-нд I, II, III ангиллын 25 ХК-ийн 61.775.606.00 төгрөгийн үнийн дүн бүхий 331.395 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК- хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Энэ өдөр "Гутал" (GTL-14.94%) болон "Сүү" ХК (SUU+2.38%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN-9.43%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-7.79%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.02 хувиар өсөж, 18374.96 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,724,795,391,523.75 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻