Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын 03 дугаар сарын 11-ний өдрийн
захирамжаар архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг энэ
сарын 16-ныг хүртэл түр хориглов.
Коронавирусний халдвар
Монгол Улсад бүртгэгдэж, дэлхий нийтээр тархалт нь буурахгүй байгаа нөхцөл байдлыг
харгалзан үзэж дээрх захирамжийг гаргажээ. Захирамжийн хэрэгжилтийг хангаагүй,
зөрчсөн ААНБ-д сонсох ажиллагаа явуулахгүйгээр шууд арга хэмжээ тооцохыг
онцгойлон анхааруулжээ.