БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 7000 давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /РИА Новости/. БНСУ-д “COVID-2019” халдварын 367 шинэ тохиолдол
бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7134-д хүрч, халдварын улмаас 50
хүн нас барсан тухай Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн
байна.
БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарлаж, бага болон дунд сургуулиудын сургалтыг 3 дугаар сарын 23 хүртэл хойшлуулсан юм.
Шинээр халдвар авсан тохиолдлуудын 294 нь Дэгу, 32 нь Умард Гёнсан, 12 нь
Сөүл хот болон Кёнгидо мужаас илэрсэн байна. Халдварын улмаас нас барсан 6
тохиолдол шинээр нэмэгдсэнээр, нийт нас барсан хүний тоо 50 болж нэмэгдсэн
байна.