"Багануур", "Махимпекс"-ийн ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-06 20:06:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 6-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 256.190.749.66 төгрөгийн үнийн дүн бүхий 209.372 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Багануур" (BAN-5.44%) болон "Махимпекс" ХК (MMX+5.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан Нэхий" (NEH-14.82%) болон "Адуунчулуун" ХК (ADL-4.23%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.17 хувиар буурч 18851.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.736.405.669.500.59 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻