Мотоциклоор хүн тээвэрлэхийг хориглосон захирамжийг цуцлахыг шаардав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДМотоциклоор хүн тээврийн үйлчилгээ явуулдаг иргэд өчигдөр аймгийн Засаг даргатай уулзаж 2015 онд гарсан “мотоциклоор хүн тээвэрлэхийг хориглосон” захирамжийг хүчингүй болгох өгөх хүсэлт тавилаа.
Дорнод аймагт энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 250 орчим хүн байдаг. Өнгөрөгч жилийн захирамж гарснаар энэ тоо харьцангуй буусан ч 150 гаруй хүн ийм үйлчилгээ эрхэлсээр байгаа. Тэдгээр иргэд “бидэнд амьдралаа залгуулах боломж үүнээс өөр алга” гэж учир зовлонгоо тоочиж Засаг даргатай уулзсан. Аймгийн Замын Цагдаагийн газраас осол, аваарын судалгаан дээр үндэслэн дээрх үйлчилгээг хорих саналыг хуучин Засаг дарга С.Ганбатад гаргаснаар мотоциклоор хүн тээвэрлэхийг хорьсон гэдгээ учирлаж байлаа. Дээр нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа ЗХАБ-ын хуулиар мотоциклоор таксины үйлчилгээ явуулах ямар ч заалт байдаггүй гэдгийг онцолж байлаа. Нэгэнт хууль бол хууль учир бид хорихоос өөр аргагүй гэдэг хариултыг өгсөн. Харин иргэд тэгвэл бид зөвхөн өөрсдөө хэрэглэх юм бол ямар ч татвар, хураамж төлмөөргүй байна гэж байсан. Татварын хуулинд тээврийн хэрэгсэл эзэмшигч жилдээ нэг удаа тээврийн хэрэгслийн хураамж, жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах ёстой гээд заачихсан тул тэдний хүсэлтийг хангах боломжгүй нь тодорхой. Тиймээс дээрх захирамжийг цуцлах боломжгүй гэсэн хариу өглөө.
Б.Туяа