"Шударга ёс" эвслийн өргөтгөсөн хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-26 10:01:56

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болно.

Тус хуралдаан Төрийн ордны Б танхимд 11 цагаас болох юм. "Шударга ёс" эвслийн бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийх байсан ч хуралдаагүй бөгөөд өнөөдөр өргөтгөсөн байдлаар хуралдахаар болсон байна.

Хуралдаан "МАНАН-гийн захиалга ба сонгуулийн хууль" сэдвийн хүрээнд болох гэнэ. Уг хуралдаанд Иргэний Зориг Ногоон нам болон Иргэний Хөдөлгөөний намууд оролцох аж.

Б.Туул

 

相关新闻