Истанбулд зорчигч тээврийн онгоц осолдсоны улмаас 3 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-02-06 14:36:06

АНКАРА. /Anadolu/. Туркийн агаарын тээврийн “Pegasus” компанийн "Boeing 737-800" нисэх онгоц Истанбул хотын Сабихи Гёкчений нэрэмжит нисэх онгоцны буудалд хатуу буулт хийсний улмаас гурван хүн амиа алдаж, 179 хүн гэмтжээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттина Кожа мэдээлсэн байна.


Урьд нь нэг хүн амиа алдаж, 157 хүн гэмтсэн гэж мэдээлж байв.


Измир-Истанбулын чиглэлд нислэг үйлдэж байсан уг нисэх онгоц буух үедээ хөөрч-буух зурвасаа гарч, гурван хэсэгт тасарч хуваагдан, гал гарсан байна. Нисэх онгоцны бүхээгт багийн зургаан гишүүнийг оруулаад нийтдээ 183 хүн байжээ.


Урьдчилсан мэдээллээр, цаг агаарын таагүй байдал осол гарах шалтгаан болсон байна. Туркийн Ерөнхий прокурорын газраас ослын шалтгааныг шалгаж эхэлжээ.


 


相关新闻