Флоридад болсон халдлагын хариуцлагыг "Аль-Каида" хүлээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новости/. Флоридагийн
цэргийн баазад 12 дугаар сард үйлдсэн халдлагын хариуцлагыг Йеменд байрладаг “Арабын
хойг дахь Аль-Каида” террорист бүлэглэл хүлээжээ. Энэ тухай лалын шашинтнуудын
мэдэгдсэнийг “Reuters” агентлаг иш татан мэдээлсэн байна.
Гэсэн хэдий ч
энэ мэдээллийн талаар террористууд ямар нэгэн нотолгоо гаргаж өгөөгүй байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Флорида дахь цэргийн баазад гэмт этгээд гал нээсний
улмаас 3 хүн амь үрэгдэж, 8 хүн шархаджээ. Гал нээсэн этгээд нь тус цэргийн
баазад сургууль хийж байсан Саудын Арабын цэргийн албан хаагч Мухаммед Саид
аль-Шамрани байсан бөгөөд түүнийг хэргийн газар шерифийн туслах буудсан юм.