Израил Газын зурваст цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-31 13:24:47

МОСКВА. /TASS/. Израилын Зэвсэгт хүчин тус улсын нутаг дэвсгэр рүү пуужин харвасны хариуд Газын зурвас дахь Палестины хэт давруу үзэлтнүүдийн ХАМАС хөдөлгөөний цэргийн байгууламжуудад цохилт өгчээ.


Израилын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, пүрэв гарагт Газын зурвасаас тус улс руу пуужин харваж, тэсрэх бодис бүхий агаарын бөмбөлөг хөөргөснөөс гадна, мэргэн буудагчид гал нээсэн байна. “Үүний хариуд бид Газрын зурвас дахь ХАМАС хөдөлгөөний террорист үйл ажиллагаа явуулахад ашигладаг байгууламжуудад цохилт өгсөн” гэж мэдээлэлд дурджээ.


Палестины хэт давруу үзэлтнүүд Газын зурвасаас Израилын нутаг дэвсгэр рүү гурван пуужин харвасны хоёрыг нь агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Төмөр дээвэр” системээр амдан сөнөөсөн гэж тус улсын Зэвсэгт хүчин урьд нь мэдээлсэн байна.


相关新闻