Төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхой бус хугацаагаар хойшлууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий
шалгалтыг ирэх хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн
ч тодорхой бус хугацаагаар хойшилж байгааг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий
аймаг дахь салбар зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой
комиссоос коронавирусний халдвараас
урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаатай холбоотой ийнхүү шийдвэр гаргасан
байна.
Харин шалгалтын бүртгэлийг товлосон хугацаанд буюу
энэ сарын 30-ны өдөрт багтаан дуусгана.
Баян-Өлгий аймгийн хувьд төрийн албаны ерөнхий
шалгалт өгөхөөр энэ сарын 28-ны өдрийн байдлаар 255 иргэн бүртгүүлээд байгаа
ажээ.