19:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар 2020 оны нэгдүгээр сарын 9-16-ны өдрүүдэд “Архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цагийн хуваарьт түр хугацаагаар хязгаарлалт тогтоох тухай” шийдвэр гарчээ.
Улсын хэмжээнд хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд тус ажлыг үргэлжлэх хугацаанд тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдийг архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг 19.00 цаг болгон өөрчилсөн байна.
Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаагүй иргэд, аж ахуй нэгжүүдэд хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллана гэдгээ албаныхан мэдээлэв.