12 дугаар сард 2.5 кг үнэт металл худалдан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-05 20:52:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан нь 2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авснаас 6.7 тонноор бага буюу 30 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

12 дугаар сард 761 кг үнэт металл худалдсан авснаас Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.5 кг үнэт металл, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 29 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.9 тонн үнэт металл худалдан авч байснаас 2.2 тонноор буурсан үзүүлэлт гарчээ. 

2019 оны 12 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129.222.85 төгрөг байсан байна.

Сонирхуулахад, Монголбанк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран Баянхонгор аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг 2018 оны 10 дугаар сард байгуулсан. Алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилго бүхий тус төв нь баруун аймгуудын ААН, иргэдийн голлон үйлчлүүлэх тулгуур төв болж байгаа юм.

相关新闻